Г.Занданшатар: Энгийн иргэн хашааны газраа авч чадахгүй байхад нийслэлд 49 болон 72 газар өмчилсөн гэх мэдээлэл ирсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Zandanshatar/зандд.jpg

Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Мөн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хуралдааныг хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Энгийн иргэн хашааны газраа авч чадахгүй байхад нийслэлд 49 болон 72 газар өмчилсөн гэх мэдээлэл ирсэн. Сүүлийн 30 жилийн замбараагүй газар олголт нь авлига, хээл хахуультай холбогдож, нийгэмд бухимдал үүсгэж байна. Тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол зохион байгуулж, ажлаа тайлагна" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    наад энгийн иргэд гээд байгаа хүмүүс чинь зөвшөөрөлгүй усан болон ойн сан бүхий газар, жалга гуун дээр буучихаад зөвшөөрөл өгөхгүй байна гээд сонгуулийн жил та нар заваан улстөрчид нь нэг саналын төлөө өг гэж шахаж өгүүлчихээд дараа нь газрын албаны ажилтнуудыг муулж буруутгаж явдаг шүү,сонгуулийн энэ бузар тойрог, арга барилаасаа салсан цагт аандаа газрын асуудал цэгцэрнэ.

  • З
    Зочин

    попрохоо болио, хуулиараа нэг иргэн нэг газраа үнэгүй өмчлөх бөгөөд хэд хэдэн газартай бол өмчлөх шаардлагатай буюу эзэмшиж буй газраа өмчлөх бол суурь хураамжийг нь төлөөд өмчилж болно гэж хуулинд байдаг санагдах юм. мөн монгол улсын иргэн хэдэн газар эзэмших эрх нь хуулиараа нээлттэй байдаг юм. ААН үүд ч үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор хэд хэдэн газар ашиглаж эзэмшиж болох заалттай. сонгууль дөхөхөөр л ингэж эх оронч гэхэд хаашаа юм, попроод унах юм. гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой хугацаагаар газар ашиглуулж, эзэмшүүлж байж л хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгддэг шүү дээ. энэ попролоос шалтгаалж, хөрөнгө оруулалт зогсож, улсын хөгжлөөс хойш татаад байгаа юм даа

  • З
    Зочин

    ТАНД МЭДЭЭЛЭЛ ИХ ХОЖУУ ИРЖ. АД ИРГЭД БИДНИЙ МЭДЭХ НЬ ЭНХБОЛД ДАРГЫН ҮЕЭС Л ГАЗРЫН НАЙМАА ЭРС ЭРЧИМЖСЖЭН ДЭГ.