З.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
30
legacy:2025/11/zika.jpg

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч ирэх гуравдугаар сарын 7-ны 13:30 цаг хүртэл хойшилсон юм. Тодруулбал, ЕТГ-ын дарга асан З.Энхболдын зүгээс эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан байна.

Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч ийнхүү хойшлуулсан аж.

Сануулахад,

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • И
    иргэн

    ер нь энэ хулгай луйвар хийсэн хүмүүс монголын хуулийг юм нь чинийд бодохгүй нулимах юм. Монгол улс чинь ганц хулгайч та бүгдээс бүрдэхгүй цаана чинь ард түмэн гэж байгаа ш дээ. Тэдний эрх ашиг зөрчигдөөд байна. Ард түмний дээр оршдог шүүхч, прокурор хулгайч нар л монголд эззэн сууж Монгол улсын хувь заяаг хоорондоо үгсэн хуйвалдан шийдээд суух юм.

  • З
    Зочин

    өлөн бэлтрэг хулгай луйвар хэрүүл хийх болохоор хагийн түрүүн ирдэг ,жангаа хүртэх болохоор яасан нүхрүү орчихсонуу