Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны Ерөнхий менежерээр ажиллана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Nyambaatar gishuun/6110af4f7b686 copy copy.jpg

Нийслэлийн МАН-ын Хорооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр /2024.03.11/ болж зарим шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ын Хорооны штабыг удирдаж ажиллах хүмүүсийг тодруулсан байна.

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар үргэлжлүүлэн ажиллах бол Хотын дарга Х.Нямбаатарыг Ерөнхий менежерээр ажиллуулах нь зүйтэй гэж санал нэгджээ.