Цэргийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан ирэх ням гарагт болно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:бөх/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-5.jpg

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 17-нд 13.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдрөөс эхлэн бүртгэж эхэлсэн байна.