Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Мөнхзаяа “Парис 2024” зуны олимпод оролцох эрхээ авчээ
00

Энэ сарын 17-нд БНСУ-ын Сөүл хотноо 79 орны 40 мянга орчим тамирчин оролцсон томоохон марафон болж өндөрлөлөө. Тэгвэл тус марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, Зэсвэгт хүчний 327-р анги, Алдар спорт хорооны тамирчин Б.Мөнхзаяа 24 минут 45 секундын амжилтаар "Парис-2024" зуны олимпийн наадамд оролцох эрхээ авсан байна.
Тодруулбал тэрбээр тус марафоны эмэгтэйчүүдийн 42 км-ийн зайд уралдаж, 7-р байрт шалгарсан бөгөөд үүгээрээ Монгол Улсын дээд амжилтыг ч шинэчлэн тогтоожээ.



