ДУЭЛЬ: Х.Болорчулуун VS С.Баяр /Гурилын үнэ/

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Bolorchuluun gishuun/432364114_1129192404786333_6975763254631772191_n.jpg

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр “Гурил, улаанбуудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж, аманд нь багтах болно. Энийг Ерөнхий сайд асан С.Баяр хатуу ойлгосон.

С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод Засгийн газар хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан. Хоолоо гуйж хүнтэй харилцана гэдэг байж болохгүй зүйл юм байна гээд "Атрын-III" аяныг хэрэгжүүлсэн" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр "Гуйх гутамшиг, гуйлгах гайхамшиг" гэдэг үнэн. Гэхдээ хэн нэгний аманд багтаж явсан түүх үгүй. 2008 онд бид гурил, будааныхаа 25 хувийг л дотоодоос хангадаг байв. 2011 онд 100 хувь хангадаг болсон. Одоо яагаад чадахаа болив, сайд аа" гэх хариу тайлбарыг хийжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    чөлөөт өрсөлдөөний зах зээл биз дээ. ямар төвлөрсөн төлөвлөгөөт зах зээл биш, гадны дотоодын гурил ижил түвшинд зарагдаж. үнийн өрсөлдөөнтэй байх хэрэгтэй шүү. дотоодын үйлдвэрлэгчид хэт монополь болоод дураараа үнээ зохицуулж байна

  • Х
    хүннү

    С.Баярын зөв. Улаанбуудай, гурилаар дотоодоо 100 хангачаад иргэддээ дэлхийд байхгүй өндөр үнээр худалдаалж байгаа нь ямар учиртай юм? Болорчулуун аа? Засгийн газар иргэдээ бодож аргаа барахдаа гурилын импортын татварыг нь тэгэлсэн

  • З
    зочин

    Сайд нь гурилын үйлдвэртэй үнээ өсгөх санаатай энэ чинь л ашиг сонирхлын зөрчил шүү дээ. Даруй огцоруулж тариа будаа гурилын бизнессгүй хүнийг тавьяа

  • З
    Зочин

    Болорчулуун хулгайчийг зайлуулаачээ. Цэнгэл мэтийн гурилын дамчид ингэж амьдрахаар үхээсэй. Хямдаар нь импортын гурил авмаар бна. Төр ард түмэн тэднийг баян болгосон. Эргээд тэд яаж бгааг нь бид харж бна. Тэднийг дампууртал нь рурил импортоор ав