Цусны донорын тухай хуулийг “дэмжээгүй“ ЭМ-ийн сайд С.Чинзоригт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “хатуу үг“ дайв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Chinburen gishuun/327167382_901572150991373_7311745419037271539_n.png

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Таны хэлж буй үгэнд гайхаж байна. Та бидний хийх ёстой ажлыг буруу гэж хэлж байгаа чинь УИХ-ын даргын хэлснээр Үндсэн хууль зөрчсөн асуудал шүү. Ер нь эрүүл мэндийн салбарыг сайжруулах, 3.5 сая хүнд хүрч байгаа тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө та хэнтэй ч хамтарч ажиллах ёстой. Чи би гэж талцах хэрэг ерөөсөө байхгүй" гэлээ.