Х.Булгантуяа: Төрийн албан хаагчдын цалин 9 сарын дотор 1 саяар нэмэгдэж, 2.4 сая төгрөг болж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Bulgantuya gishuun/өх.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт зэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд сайд нараас асуулт асууж, хариулт авч байна.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа цалин, тэтгэврийн нэмэгдэлийн талаар тайлбар өгөв. Тэрбээр,

"Төрийн албан хаагчдын цалин 4 сарын 1-нд нэмэгдсэнээр 9 сарын дотор 1 саяар нэмэгдэж, 2.4 сая төгрөг болж байна" гэлээ.