Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслөөр МАН-ын бүлэг 4 хоногийн завсарлага авлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Togtohsuren/ыөмхы.jpg

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн. Улмаар өнөөдрийн хуралдаанаар саналт хураалт явуулах байв.

Гэвч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гишүүд дээрх асуудалд байр сууриа нэгтгэх шаардлагатай" гэж үзээд, ажлын 5 хоногийн завсарлага хүсэх горимын санал гаргасан юм.

Тэгвэл хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга С.Одонтуяа саналыг хүлээн авч ажлын 4 хоногийн завсарлага олголоо.