209 тэрбумын зээл авсан ГУРИЛЫН компаниудын УЛСТӨРЧ ЭЗЭД

Улс төр
Sosorburam
Унших: 3 мин 45 сек
240
legacy:2024/03/309506449_5720627634684915_2361305358838688809_n.png

УИХ-аар өчигдөр /2024.03.21/ гурилыг "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцсэн. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн 4 жилийн хугацаанд хөнгөлөлттэй зээл авсан ААН-үүдийг зарласан юм.

- Х.Баттулга ба "Милл хаус" -

“Милл хаус” 48 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ. "Милл хаус” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул 2007 онд байгуулж, 2009 онд гурилын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Энэ компанийг Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн нэр дээр бүртгэсэн байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 1 тэрбум 80 сая төгрөгийг бэлнээр тээвэрлэж явсан машиныг цагдаа нар саатуулсан байдаг. Энэ хэрэг 2017 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болсон бөгөөд "Toyota-4 Runner" 0308... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад, илэрсэн гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байв.

Уг автомашин нь “Милл Хаус” компанийн эзэмшлийнх байсныг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг.

-"Өгөөж гурил" ХХК сандалны 3 тендерт шалгарч байжээ -

"Өгөөж гурил” ХХК 37 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ. "Өгөөж гурил" ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд М.Энхтуяа, Б.Даваасамбуу нар хувьцаа эзэмшиж байна. Гүйцэтгэх захирлаар нь Б.Даваасамбуу, эцсийн өмчлөгчөөр нь дээрх хоёр хүн бүртгүүлжээ.

Уг компанийн оролцсон тендер нь анхаарал татав.

Гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлсэн ч оролцсон тендер дунд нь Дархан-Уул аймагт 2021 оны долдугаар сард 64 сая төгрөгийн морь барианы газрын үзэгчдийн сандал, 43 сая төгрөгөөр сурын талбайн үзэгчдийн сандал, 70 сая төгрөгөөр гурван эгнээтэй зөөврийн сандал барьжээ. Дээрх хөрөнгө нь орон нутгийн төсвөөс гарсан байна.

- Ц.Баатарсайханы гэр бүлийн монополь

“Улаанбаатар гурил” ХХК нь 43 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ. Уг компани нь 2005 онд байгуулагдсан. Хувьцааг нь "Таван богд холдингс" эзэмшдэг. “Таван богд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Оюунсүрэн нь "Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Уг компани нь 2018 онд Гадаад харилцааны яамнаас захиалсан "БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламжаар 967 сая төгрөгийн гурил нийлүүлэх" сонгон шалгаруулалтад шалгарчээ. Улсын төсвөөс дээрх хөрөнгө нь гарсан байна. Харин 2022 онд улсын нөөцөд малын тэжээл худалдан авах 648 сая төгрөгийн тендерт тэнцээгүй хасагджээ.

“Од групп” ХХК нь 25 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан. Тус компанийн захирал Ц.Отгонбаатар нь “Таван Богд” группийн Ц.Баатарсайханы төрсөн дүү.

Ташрамд дурдахад, Хаан банкны хувьцааны 40 хувийг Ц.Баатарсайхан болон түүний гэр бүлийнхэн эзэмшдэг. Тодруулбал, Ц.Баатарсайханы гэргий Д.Хулан банкны хувьцааны 14.69 хувийг дангаараа, "Таван Богд Трэйд" ХХК-ийнхаа 25.31 хувийг эзэмшдэг байна. Хаан банкны 40 хувийг эзэмшигч "Таван Богд" группийн нэгдэлд 21 охин компани багтдаг бөгөөд барилга, үл хөдлөх, нийтийн хоол, үйлчилгээ, ноолуур, үйлдвэрлэл, аялал жуулчлал, банк санхүү, франчайзинг зэрэг эдийн засгийн үр ашигтай салбарт бизнес эрхэлдэг.

- Х.Болорчулуун ба “Дорнод гурил” ХХК -

"Дорнод гурил” ХХК 10.5 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 2005 онд дээрх компанийг байгуулсан. Харин хувьцаа эзэмшигчээр нь С.Энхбаяр, Б.Алтанзул, Т.Болд, Т.Чимгээ, Д.Сүхбаатар нарын нэрс байна.

“Дорнод гурил” ХХК-ийн шалгарсан тендерүүд

2018 онд Дорнод аймгийн орон нутгийн өмчит газраас захиалсан 68 сая төгрөгийн сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнсний тендер,

2018 оны тавдугаар сард Дорнод аймгийн сургуулийн хүүхдийн "Үдийн цай" хөтөлбөрт 65 сая төгрөгийн тендер,

2019 оны тавдугаар сард Дорнод аймгийн тавдугаар цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний 55 сая төгрөгийн нээлттэй тендерт шалгарсан. Энэ мөнгө нь улсын төсвөөс гарсан байна.

2019 оны тавдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын наймдугаар сургууль "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт шалгарч улсын төсвөөс 84 сая төгрөг авсан.

2019 оны тавдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хүүхдийн хоол хүнсний матералын 85 сая төгрөгийн тендерт шалгарсан. Энэ мөнгө нь улсын төсвөөс гарсан.

2019 оны тавдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолборын дотуур байрны хүүхдийн хоол хүнсэнд зарцуулах 86 сая төгрөгийн тендерт шалгарсан.

2019 онд "Шинэ хөгжил" цогцолбор сургуулийн тендерт шалгарч 119 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулсан.

- Малын тэжээл бэлтгэх 100 саяын тендерт шалгарч байжээ -

"Хөвсгөл алтан дуулга” ХК нь 1 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан тус компани нь 2005 онд байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар нь Н.Одончимэг ажиллаж байна. Үр тарианы гурил, үйлдвэрлэл, малын тэжээлийн үйлдвэрлэл, үхэр сарлаг өсгөх зэрэг чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Эцсийн өмчлөгч байхгүй.

2017 онд Хөвсгөл аймагт малын тэжээл бэлтгэх 100 сая төгрөгийн тендерт шалгарч байжээ. Өөр шалгарсан тендер олдсонгүй.

"Ерэн цагаан" ХХК нь 2013 онд байгуулагдсан. Ц.Ганхүү, Х.Отгонзориг, хувь эзэмшдэг. Захирлаар нь Ц.Ганхүү ажиллаж байна. Эцсийн өмчлөгч нь Ц.Ганхүү, Х.Отгонзориг. Оролцсон тендер байхгүй.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Авилгачдыг буудан алахгүйгээр хэзээ ч авилгалыг таслан зогсоож чадахгүй гэдгийг Ши Жиньпин мэдсэн учраас л авилгачдыг зогсоож чадаж байна. Манайх ер нь энэ туршлагагүй хэрэгжүүлбэл яасан юм. Бусдад сургамж болно.

  • А
    Ахмад настан2 жил өмнө

    Гурилын үйлдвэрийн эзэд газар тариалангийн талаар ярихад аа манай буудай чанаргүй гэдэг шалтгаанаар буудайн үнийг үнэгүйдүүлж гадаадаас түүхий эд авсан нэрээр гурилын үнээ хөөрөгдөж байдаг шүүгээ үзлийн газар тариалангийн бодлог чинь энэ үү

  • Э
    Эднийг тэжээж тэтгэх гэж2 жил өмнө

    Амьдраад байгаа юм уу. Пизда юм аа.

  • М
    Мкр2 жил өмнө

    Задалж ханадаггүй хамгийн аймшигтай мангас бол Баатар сайхан бусад нь жижиг мангасууд

  • З
    Зочин2 жил өмнө

    Баттулгыг дагасан бүхэн дандаа л аавын хаалга татах юмаа үнэхээр балагтай хар мөртэй хүн юмаа

  • З
    Зочин2 жил өмнө

    Яг өнөөгийн МАН -аас Женкод ингэж 48 тэрбумаар өгөх хүн Данхаас өөр байхгүй.

  • З
    Зочин2 жил өмнө

    Сүүлийн 30 н жилд шударгаар баяжсан 1 ч хүн байхгүй. Дахин нийгэмчлэж шударгаар тараах хэрэгтэй. Лиценз нэртэй алдсан ордуудаа буцааж авмаар байна

  • З
    Зочин2 жил өмнө

    Болорчулуун хөлдүү . Одоо чи болих цаг ирсэн. Хөлдүү хөлдүүгээ татсан.

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ новшийг хар гэрт олон жилээр явуулах ёстой шшш шүүү

  • З
    Зочин2 жил өмнө

    ХҮНС ХАА Н САЙД БОЛОРЧУЛУУН ГЭДЭГ ХУЛГАЙЧ ГУРИЛЫН ҮНИЙГ ТЭНГЭРТ ГАРТАЛ НЬ ӨСГӨСӨН ХУЛГАЙЧ БАЙГАА ЮМ ЭНЭ ХУЛГАЙЧ САЙДАД АШИГ СОНИРХОЛЫН УЛААН ЦАЙМ АШИГ СОНИРХОЛ ХАРАГДААД БАЙХАД ЭНЭ ХУЛГАЙЧААР САЙД ХИЙЛГЭЖ БАЙДАГ ЯАСАН ДАМПУУ ТӨР ВЭ БОЛОРЧУЛУУНААР МОНГОЛЫН ТӨР ДУТАХ УУ ЭНЭ ХУЛГАЙЧААС ИЛҮҮ ЧАДАЛТАЙ БОЛОВСРОЛТОЙ МЭДЛЭГТЭЙ САЙД ХИЙЧИХ ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙЧАА ОГЦОРУУЛААЧЭЭ ШИРЭН НҮҮРТЭЙ ХУЛГАЙЧ САЙДАА ОГЦОРУУЛААЧ

  • И
    Иргэн2 жил өмнө

    Болорчулууныг шалгаад хариуцлага тооцоод явуулаач..,Ямар их шунал бэ..

  • З
    Зоин2 жил өмнө

    Засгийн газрын залуусдаа баярлалаа 30 жил УЛС ОРОН Ард түмнийг сөхрүүлж үндэсний гэх нэр зүүж хэдхэн монополь компаниуын дампууралгсадын зүрхэнд нь шар ус хуруулж байнадаа үнэхээр л шудрага байдаг бол бодлого хэрэгтэй

  • У
    Уншигч2 жил өмнө

    Шунал нь шулам болсон авлигчид байна

  • З
    Зочин2 жил өмнө

    Гурилын жишээ: Нэгэнт шуналаа барьж дийлэхээ байсан хүнийг өөрийнхөө жолоог татахыг хүлээх нь далайг сэлж барахдаа адил үл биелэх харин тэднийг монополийн эсрэг зохицуулалтаар л хазаарладаг. Тэд зөвхөн хэрэглэгчийг хясан боох замаар шулан мөлжихөөс гадна дэд бүтцийн бусад салбараач мөн адил мөлжиж байдаг үүнийг монопсон гэж нэрэлдэг, тодруулбал: тэд тариалан эрхлэгчдээс ч авах үнээ ч мөн тохирдог тул тариаланчид асар их хүч хөдөлмөр зарцуулж бүтээсэн түүхий эдээ хэлсэн аманд багтаж өгөхөөс аргагүй болгож буй үйл явцыг хэлдэг. Тэд мөн төрийн сан хөмрөгрүү уулагалан довтолдог. Өөрөөр хэлбэл, тэд үндэсний үйлдвэрлэл гэх хачин гоё шошго өөртөө нааж бага зэрэг илтгэх урлагт суралцаж бусдыг хулхидах аргаа олдог бөгөөд баруун солгоогүй дээр дооргүй хавь ойрын бүхнийг шулан мөлжиж амьдардаг үүнээс таашаал авах хэмжээнд хүртлээ донтдог. Тийм учраас хөгжингүй орнуудад бол тэдэнд маш хатуу бүүр маш хатуу шүү хариуцлага хүлээлгэдэг тэгсэн цагт л хөгжил ярих боломжтой

  • З
    Зочин2 жил өмнө

    Муу л бол Баттулга бусдыг нь тоочоод новшнуудаа

  • Г
    Гурилан хоолт2 жил өмнө

    Х.Болорчулуун яасан амиа бодсон бэртэгчин бэ. Шоронд хатаавал таарна.

  • И
    Иргэн2 жил өмнө

    Энэ бичвэрийн нэр нь сүржин ч баримт нь ядмагхан болчихож дээ

  • З
    Зочин2 жил өмнө

    Күй ээ нээрээ Баатарсайхан ийм олон аж ахуй нэгжтэй мөнгөтэй болдоггүй юмуу.яагаад хөнгөлөлттэй зээл хүртэл дөхин дахин аваад тэндэр аваад явдаг бнаа.Тэр их мөнгөөр яадаг бнаа.зшгээр л шударга амьдраачээ.ямарч жаргал баяр баясалгүй амьдрал чинь сөнгөэь дээр тогтдог юм

  • З
    Зочин2 жил өмнө

    Болор чулуун гээч шударга дүрт шуналын тулмыг юун сайд вэ, хар гэрлүү нь илгээгээч

  • З
    Зочин2 жил өмнө

    Юунаас идэж болох байна ,бүгдийг нь хоосолж байдаг мөнч гайхамшгууд юм аа

  • З
    Зочин2 жил өмнө

    Наад муугаа хурдан зайлуул шантаажчин нөхөр

  • З
    Зочин2 жил өмнө

    Та нар гурлын үнэ яриад байвал нэмж чадна гээд нэмж байсан ( одоо хамгийн өндөр үнэтэй гурилтай) алтан тариан ЦЭНГҮҮН энхийн цагаан тагтаа болчихсон юм уу.

  • З
    Зочин2 жил өмнө

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • З
    Зочин2 жил өмнө

    жонхуу мэтийн бузарууд төрийн мөнгөөр гурил хүртэл монополдож иргэдийн гурилтай шөлний гурилаар дамжуулан халаасыг нь хоослоно, төрийн мөнгөөр төрийн сонгууль худалдаж авна.