УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг ЦАГААТГАСАН шийдвэрийг хэвээр үлдээв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Altanhuyag gishuun/MPA PHOTO 2023-2-4124.jpg
legacy:Altanhuyag gishuun/мөамаө.jpg

Хөгжлийн банкны гэх хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр шийдвэрээ танилцууллаа. Шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар танилцуулав. Тодруулбал,

"УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг цагаатгасан байсныг хэвээр үлдээлээ.

Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийн хэрэгт холбогдох материал үйл баримтаар баталгаажаагүй, таамаглал төдий байна. ТУЗ-ийн гишүүдийн хувьд анхан шатны шүүхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ирц байхгүй, дахин шалгаж нарийвчлах шаардлагатай" гэдгийг шүүгч танилцууллаа.