Б.Пүрэвдорж: МАН-ынхан “Хийж байна, хийх гэж байна“ л гээд байдаг

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/06/NewFolder/01.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонссон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Туул голд хоёр зэрэг тэнцвэржүүлэлтийн станц барих боломжтой. Тэр битгий хэл, 100 мВт-ын станцын ТЭЗҮ нь гараад, гэрээг нь байгуулсан юм билээ. Гэтэл МАН-ынхан "Хийж байна, хийх гэж байна" л гээд байдаг. Сонгууль ойртохоор "Өө, сонгууль боллоо. Дахиад сонговол хийнэ" гэдэг" хэмээлээ.