МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/07 31/болортуяа зураг/433847632_399525589375998_3896720775541322462_n.jpg

МАН-ын бага хурал өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны 11 цагт хуралдахаар товлогджээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай. Тиймээс дээрх хурлаар мөрийн хөтөлбөрөө эцэслэх аж.

Хурлаар дараах 3 асуудлыг хэлэлцэнэ:

- Сонгуульд оролцох эсэх

- Нэр дэвшүүлэх журам

- Мөрийн хөтөлбөр

UBN.mn сайт та бүхэнд шууд дамжуулан хүргэх болно