ҮАГ-т өнөөдрийн байдлаар 6 нам мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлжээ

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:auditin gazar/аудит.jpg

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны байдлаар 6 нам мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

Тухайлбал иргэдийн оролцооны нэгдэл нам, Ард түмний Олонхийн Засаглал нам , Зүй ёс нам, Монгол Шинэчлэлт нам Эх орон нам, Ард түмний хүч нам тус тус Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө дүгнүүлж байгаа аж.

Үндэсний аудит газар мөрийн хөтөлбөрийг өнөөдөр 08:30-21:00 цаг хүртэл, 23-ны Бямба гарагт 10:00-21:00 хүртэл, 24-ний Ням гарагт 10:00-00:00 цаг хүртэл хүлээн авах юм.