МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:2024/03/6f87c152-683b-49b5-8476-d08d83e8b180.jpg

МАН-ын бага хурал өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны 11:00 цагт товлогдож хурал хаалттай үргэлжилж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай. Тиймээс дээрх хурлаар мөрийн хөтөлбөрөө эцэслэх аж. Өнөөдрийн байдлаар ҮАГ-т 6 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Энэхүү бага хурлаар Сонгуульд оролцох эсэх, нэр дэвшүүлэх журам, мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж буй юм.