Т.Доржханд: Ганц нэг гишүүнд ял өгсөн ч Давж заалдах шатанд бүгдийг нь цайрууллаа

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
50
legacy:tomuu2026/NewFolder/raaa.jpg

Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, 27 шүүгдэгчийг цагаатгасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Хөгжлийн банкны сонсгол хийхийг шаардаж, санаачилж, талбай дээр жагсаж, сонсголд бүтэн оролцож байж энэ хулгай нийтэд ил болсон. Үр дүнд нь Ерөнхий сайд асан, сайд нар, УИХ-ын гишүүд бүхий 80 яллагдагчтай хэрэг анхан шатны шүүх дээр нээлттэй 3 сар хэлэлцэгдсэн. Харамсалтай нь наадмын өмнө алх цохиж Хөгжлийн банкны дунд шатны 4-5 захирал, ганц нэг гишүүнд ял өгсөн бол Давж заалдах шатанд бүгдийг нь цайруулав.

Хараат бус хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог бүрдүүлэхгүйгээр хариуцлага тооцох боломжгүй нь тодорхой боллоо. Хулгайчдаа шийтгэхгүйгээр авлига буурахгүй, улс хөгжихгүй. Ганц л боломж байна. Худал ярьж, хулгай хийдэггүй улстөрийн институц, эр зоригтой, шударга улстөрчдийг сонгох замаар хуулийн салбарын идээ бээрийг шахах шаардлагатай" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    хөгжилийн банк дампуурсан гээд байсан нь худал юм байна даа нийгэмд төр түмний эсрэг болон ард түмний хөрөнгийг идэж уусан ч 40 өөр өө торгуулаад хэдэн жил алба хаахыг нь хорьдог арга хэмжээ авсан болоод өнгөрдөгөөс өөр заалт мэддэггүй юм бол уу эсвэл хууль өөрөө ийм байна уу сонсгол гэж хийггэд яахым бэ харин хуулийн өнөөгийн хэв хэмжээ хэний талд хийгдсэн байна нь аэхэлж дараа

  • З
    Зочин2 жил өмнө

    монголд шүүх засаглал төр барьж байгаа намын шийдвэрийг хэрэгжүүлдэг үү

  • З
    Зочин2 жил өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ муу хөгийн хамелеон ямар хамаа байнаа,далдаганасан новш

  • З
    зочин2 жил өмнө

    хоёр нүүртэй урвагч Бангледиш хулгай улаан либериалист монголын эсрэг ажиллагааг маш амжилттай гар гүйцэтгэж байгаа этгээд дээ худлаа ардын хүүгийн дүрд хувирагч олиггүй новш доо