Комедиан Д.Амартүвшин Либертари нам байгуулах хүсэлтээ Дээд шүүхэд дахин өглөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2026/03/amartuvshin.jpg

Либертари намыг үүсгэн байгуулагч Д.Амартүвшин намаа Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ дахин өгч буй талаараа мэдэгдлээ. Тэрбээр өмнө нь ч энэ хүсэлтээ өгсөн байсан. Гэвч өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Дээд шүүх хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзаж байсан юм.

Татгалзсан шалтгаанаа Дээд шүүх "Гишүүдийнх нь ургийн овог, овог, регистрийн дугаар зөрсөн. Мөн зарим мэдээлэл зөрүүтэй" хэмээн тайлбарласан байдаг.