Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр Н.Мандуулыг томиллоо

Улс төр
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин 5 сек
70
legacy:manduul hb/6607a81a80ae7649f2a46747 copy.jpg

Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр Нямандэлэгийн Мандуулыг томиллоо.

Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 2007 онд Соросын сангийн тэтгэлэгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, англи, орос хэлтэй.

Тэрбээр, 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх, 2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч, 2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга, 2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал, 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, 2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга, 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, 2023 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас ONDO Holding-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ залуу хөгжлийн банкны өр авлагыг барагдуулах талаар маш сайн ажилласан. Одоо НЯМБААТАР даргын санхүүгийн зөвлөх болсон нь АВИЛГАЧИД,ХУЛГАЙЧИД, ЛУЙВАРЧДЫН жинхэнэ шээсийг гоожуулж байгаа нь харагдаад байна. АЖЛЫН ӨНДӨР АИЖИЛТ ХҮСЬЕ

  • З
    Зочин2 жил өмнө

    Nuguu bonduudiig ardchilaliinxan gargasan geed ur geed buruudaad baisan. Ene nuxur gargasan yum baina.

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ юу хийж чадахын,ямар ч чадваргүй худлаа поп гаршдээ, ийм юмнууд улсад ямар хэрэггүй

  • З
    Зочин2 жил өмнө

    Наадах чинь чадахгүйдээ . тууштайхан ажлын ачаалал даах амьтан биш

    • Х
      хаха2 жил өмнө

      битгий балайр зөнгөр новш

  • З
    Зочин2 жил өмнө

    Хахаюу ч чадахгүй гөлөг

  • З
    Зочин2 жил өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda