Э.Бат-Үүл: Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд зөвлөхүй

Улс төр
UBn teamУнших: 1 мин
140
legacy:2025/09/batVvl2.jpg

АН-ын гишүүн Э.Бат-Үүл, Ерөнхий сайдад хандан твиттерт 12 минутын өмнө ийнхүү жиргэжээ.

Тэрбээр:

-Монгол Улсын Засгийн газрын тэргүүн,Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд зөвлөхүй: Миний бие дайснаа ч “буудах” бол хууль ёсонд нийцүүлэн “ буудах” ёстой гэсэн зарчмыг чанд барьсаар ирсэн. Эрх мэдэлтэн ч бус,хөөрсөн олон түмэн ч бус; зөвхөн хууль засаглах ёстой гэдэг бол Ардчилалын нэг суурь юм.

Тэр жил УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Хүрэлсүх, Занданшатар,Бадамжунай нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн, мөрдөн шалгах тухай саналыг эрх бүхий байгууллага нь оруулж ирэхэд би эсэргүүцэж байсан.Учир нь хуулийн наад захын шаардлага хангаагүй үндэслэл оруулж ирсэн байсан юм. Ардчилалын үнэт зүйлийн дээр улстөржилтийг тавихыг эсэргүүцсэн юм.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шударга шүүхээр шүүхээс нь өмнө,улстөрчид “шүүх” гэсэн санаархалыг би зад эсэргүүцэж, шүүхийн шийдвэрээс өмнө хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэдгийг “хөөрсөн олон түмэн”- ээс шаардаж байв.Шүүхээс гадуур,улстөрчид бүү хэл,ард түмэн ч шүүх явуулж болохгүй гэдэг бол Ардчилалын суурь учраас тэгсэн юм.

С.Зоригийг хөнөөсөн өдрийн маргааш өглөөнөөс нь л нийгэм даяар “МАН алсан”, “Ерөнхийлөгч Багабанди алсан” гэсэн цуурхал хүчтэй тарж,Намынх нь цагаан байр руу дайрахыг шаардсан олон түмэн бухимдан буцалж байсан юм. (Үргэлжлэл бий)

tenx-hd
Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Элбэгдорж та хоёр ардчилалын үнэт зүйлийн дээр хувиа хичээн баяжих хүслээ тавиа биздээ. Увайгүй амьтад амаа хамхи

  • З
    Зочин

    Хуулинд нийцүүлэн буудна гэж яадгийн хүн буудаж болохгүйшдээ. Битгий шудрага хүн болж тэнэгт. Хэлж байгаа үгээ бодооч. Хүнийг хуулинд нийцүүлэн ална гэнээ. Цаацлахыг хэлээд байнаа. Одоо бол болохгүй. Ямарч логикгүй. Бүр балайрчихаж.

  • З
    Зочин

    Ардчилал гэж хөөрөгдөн тэнгэрийн амьтан болтлоо баяжсан нэгэн. Их л

  • Д
    Д.Чимэг

    Олон жил уясан хөгшин морь наадам дөхөхөөр уян дээр ирээд зогсчихдог гэдэг шиг.Одоо энэний үгийг хайхардаг хүн байдаг юм уу.

  • З
    Зочин

    Aluurchig zarlah heregtei

  • З
    Зочин

    Ардчилал ардчилагчдын тэнэглэлээс болж үхдэг. Монголд одоо ардчилал байхгүй. Үхчихсэн. Ардчилал гэж яриад байх шаардлагагүй.

  • З
    Зочин

    Өөрийгөө их шудрага гэж үздэг юм байна. Би тэгсэн би ингэсэн гээд л байх юм. Ардчилал гэдгийг өөрөө ойлгож байна уу. Нет никого опаснее, чем тот дурак, который изображает из себя умного. Гётегийн хэлсэн үг шүү

  • З
    Зочин

    Ардчилал яриад баяжчихсан хөрөнгөжчихсөн олиргархиуд одоо ардчилал яриад хэрэггүйдээ. 90 онд та нар юу ярьж байлаа одоо өөрсдийгөө харцгаа. Ичмээр юм. Та нарт ёс суртахуун гэж алгадаа.

  • З
    Зочин

    Бат-Үүл ардчилалын үнэт зүйл гэж ярих эрхгүй. Түгжрэлийг шийдэхийн тулд дугаарын хязгаарлалтыг Хятадын Коммунист намаас хуулбарлаж нэвтрүүлсэн. Тэгээд иргэдийн хувийн өмчид халдаж, ардчилалын үнэт зүйлийг одоо болтол уландаа гишгэж явна. Ардчилсан улсуудад хүний эрхийг хүндэлж, машины дугаарын хязгаарлалт хийхийг хориглодог.

  • И
    Иргэн

    Бат үүл гоомой юм хийхгүй ээ.

  • И
    Иргэн

    Энэ бол улс төрийн аллага.шүү.

  • З
    Зочин

    Эби та 2 яасан их сандран вэ зүгээр л дуугүй байхад л 3 хоноод л хүмүүс мартана шд.

  • З
    Зочин

    Тухайн үед танай намын сахалт Билэгт Элбэгдорж, Батүүл 2 Зоригийг алсан гж олон нийтийн өмнө мэдэгдэл хийж бсан даа!!!

  • Э
    Энхээ

    Үргэлжлэлийг Дуустал нь унших хүсэлтэй байна