“FIBA 3x3 Asian Cup 2024” тэмцээний шилдэг гарааны бүрэлдэхүүнд А.Ананд, Б.Ариунцэцэг нар багтлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/04/433143891_753461886887795_5565486179891180574_n (1).jpg

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж өнгөрлөө. Монгол Улсын шигшээ багууд түүхэндээ анх удаа "FIBA 3x3" Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртсэн нь онцлох үйл явдал болов.

Мөн "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний эмэгтэй, эрэгтэй шилдэг гарааны бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн тоглогчид А.Ананд, Б.Ариунцэцэг нар багтсан байна.

legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,19/434312669_753461883554462_1452258717065961928_n.jpg