Д.Ганбат: Сүүлийн 8 жил өдөр бүр 4 сарын 1-н байлаа

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:Ganbat gishuun/MPA05104.jpg

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат :

-Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Инээдмийн баяр. Сүүлийн 8 жил өдөр бүр 4 сарын 1-н байлаа. Өнөөдөр ингээд харахад эрх баригчдын хийсэн ажил нь Ерөнхий сайд бүх телевизээр гарч байна. Иргэд орон даяар үзэж байгаа байх. Гэтэл хүмүүсийн амьдрал ахуй олигтой дээшилсэнгүй. Нэг ч үйлдвэр ашиглалтад орсонгүй. Иргэд гадагшаа дүрвэж байна.

Хөшөө барилга барьж, ард түмнийг хуурах контентуудыг л цацлаа.

МАН мөрийн хөтөлбөрөө 60-70 хувьтай биелүүлсэн гэж байна. Уг нь 100 хувь биелүүлэх боломжтой, УИХ-ын 80 хувийг бүрдүүлдэг, 20-30 сайдтай, 200-300 мянган төрийн албан хаагчтай нөхдүүд ийм зүйл ярьж болох уу. Хөдөө орон нутгаар явахад МАН-ыг сайн хэлж байгаа хүн алга.