Д.Тогтохсүрэн: Бид Сү.Батболдын талаар хэвлэлийн мэдээтэй л байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Togtohsuren/38D4B4B5-3E1D-46A4-8D86-303D74D93491.jpg

УИХ-ын гишүүн Сү.Батболд АНУ-д авлигын мөнгөөр байшин авсан гэх мэдээлэл гадаадын сайтад гараад буй. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхэм бохир мөнгөөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан талаар мэдээлсэн.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Сү.Батболдын талаар хэвлэлийн мэдээтэй л байгаа. MАН-ын бүлгийн хуралдаанаар түүний талаар ямар нэгэн асуудал яригдаагүй" гэх хариултыг өглөө.