Төрийн албан хаагчдын цалин 10 хувиар, тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:oyun erdene/оюук МҮЭХ.png

МҮЭХ, ЗГ-ын Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Гурван талт улсын хэлэлцээрт тусгасан цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх болон орон нутгийн нэмэгдэл олгох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал,

-Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувь,

-Нийтлэг үйлчилгээний 217 мянган ажиллагсдын цалинг 20 хувь,

-Сумдад ажиллаж байгаа бүх албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл 40 хувь,

-Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл 20 хувь,

-Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар тус тус нэмэгдүүлж байна.

-Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

-Мөн тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэх юм.