Эдийн засгийн байнгын хорооны хурал давхацсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 30 минут завсарлав

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/a tanhim/зандка шинэ.png

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 30 минутын хугацаанд түр завсарлалаа. Учир нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан давхцаж буй учраас УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх шийдвэрийг гаргав. Тодруулбал,

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэж буй юм. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дууссаны дараа Чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо.