Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индэрт хэлсэн үгнээс ОНЦЛОХ эшлэлүүд

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/06/oyukchuulgan.png

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэлэв. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Цар тахлын үед дулаан, цахилгааны төлбөр төлсөн нь бүлэглэлд ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгө эргэлдэж байсны нотолгоо юм.

-Улсын төсвийн орлого 4.6 их наядаар давж, цалин тэтгэврийн нэмэгдэл, цэцэрлэгийн хүртээмж болж, иргэдэд очсон

-Далд эдийн засаг бий болгосон бүлэглэлтэй "мөргөлдсөн" улстөрчид учир битүүлгээр амиа алдаж эсвэл улстөрийн давцангаас шахагдаж ирснийг түүх НОТОЛНО.

-МАНАН гэх системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж магадгүй.

-Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн "Монгол хүн баялагтаа эзэн" байх тогтолцооны эхлэл

-Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан