ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Сэлэнгэ аймагт ажиллахаар болжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:suhbold tsagdaa/сүхболд цег.jpg

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэг гараад байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үүрэг болгосноор ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаасан жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэргийн нөхцөл байдалтай танилцахаар Сэлэнгэ аймаг руу явахаар болжээ.

Сануулахад, Уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийсэн. Тодруулбал, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй гэдэг ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү мэдээлэл хийлээ. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй" гэсэн байдаг.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бөгс толгойд гараад ийм л болсон байна Яана аа Групп гэх амаа л олж ярьж хэлэх нүдээ олж харж байхгүй бол Залуус ийм хэрэгт өртөөд шоронд явах нь Хүүхэд ч бас залуус ч аль аль нь хэцүүдлээ Харамсмаар ...

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Дарга нь ямар байна цагдаа нь яг л тийм байна. Цагдаагийн дарга нар байнга хүүхэн шааж байдаг. Тэгээд л цэргүүд нь хурандаа нарыгаа дуурайгаад боовоо чихэж. Сүхболд гуай цагдаа нараа барьж ирээд Энхбаяр сайддаа тушааж, боовыг огтлоод өөрөө огцрох өргөдлөө өгвөл Төрд болон Цагдаад өргөсөн тангарагтайгаа нийцнэ. Ийм байж генерал болох гээд чичрээд байж болохгүй.

  • З
    Зочин

    зөв хатуу хариуцлага ярих хэрэгтэй