Хүчингийн хэрэгт холбогдон гадуур шалгагдаж байсан 3 цагдааг өнөөдөр 20 цагийн үед 48 цагийн хугацаатай баривчиллаа

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:TSEG/434144685_3681481028774796_4882768358067864456_n.png

13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр цагдаагийн 4 албан хаагчийг шалгаж буй. Тэдний гурвыг нь гадуур шалгаж, нэг албан хаагчийг өнгөрсөн баасан гарагт шүүхээс 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр буюу 2024.04.07-ны өдрийн 20 цагийн үед гадуур шалгагдаж байсан гурван албан хаагчийг хуулийн дагуу 48 цагийн хугацаатай баривчилсан байна.

Цаашид үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх шийдэх юм.

Сануулахад, Эдгээр 4 цагдаагийн алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байгаа билээ.