БОКС: Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/05/Tsendbaatar.jpeg

Сонирхогчийн боксын олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо ирэх тавдугаар сарын 21-ээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох боксчдын нэр сорилго тэмцээн өндөрлөснөөр тодорхой болсон.

Энэ удаад, манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөхөөр болоод буй юм.

Эрэгтэйчүүдийн

51 кг-д Г.Ган-Эрдэнэ,

57 кг-д Х.Энх-Амар,

63.5 кг-д Э.Цэндбаатар,

71 кг-д О.Бямба-Эрдэнэ,

80 кг-д Г.Далай,

92 кг-д Н.Отгонбат,

+92 кг-д Х.Бекнур нар өрсөлдөх юм.

Эмэгтэйчүүдийн

54 кг-д М.Энхжаргал,

57 кг-д Т.Болортуул,

60 кг-д М.Намуун,

66 кг-д Г.Бадмаараг

75 кг-д Э.Эрдэнэтуяа нар эх орноо төлөөлөн олимпийн эрхийн төлөө хүч үзэх нь.