Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Амарбаясгалан: Улсаас малчдад баахан хуц ухна тарааж үзлээ. Үр дүнд нь байгалийн гамшигт тэсвэргүй МАА тогтсон
00

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг боловсруулсан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Энэ үеэр байр сууриа илэрхийлэхдээ,
"ХАА-н салбараас малын үржил угсаа, ашиг шимийг нь дээшлүүлэхээр зорилгоор баахан хуц ухна тарааж үзлээ. Бух аваачиж үзлээ. Малчдадаа ямар мал маллахыг нь ч зааж үзлээ шүү дээ. Эцсийн үр дүнд нь өнөөдөр байгаль, цаг уурын хүндрэлийг даван туулах чадваргүй, бэлчээрийн МАА л тогтож үлдчихээд байна" гэв.



