Т.Тулга, Э.Бямбадорж нар Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/shine/tulga-1.jpg

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болж буй. Тэгвэл өчигдөр /2024.04.11/ 65 кг-ын жинд барилдсан МУГТ Т.Тулга, 79кг-ийн жинд барилдсан ОУХМ Э.Бямбадорж нар мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал,

МУГТ Т.Тулгын хувьд Ираны алдарт бөх, дэлхийн иж бүрэн медальт Рахман Амузидхалилитай барилдаж 2:1-ээр ялагдаж, Азийн хошой мөнгөн медальтан болсон бол ОУХМ Э.Бямбадорж дэлхийн мөнгө, хүрэлтэй Ираны Мохаммед Ашгертай барилдаж 12:2- оор ялагдаж, мөнгөн медалийн эзэн болж Ази тивийн анхны медалиа хүртлээ.