Б.Анударь Азийн аваргаас мөнгөн медаль, Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:8  4/shine/анударь.jpg

Гэрэл зураг: Mgl sport Д.Нямбилэг, Д.Байгаль

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ийн жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Анударь алтан медалийн төлөө Дэлхийн аварга, БНХАУ-ын Жан Гитай хүч үзэж 10:0 ээр ялагдаж тивийн аваргын мөнгөн медаль хүртлээ.

Түүний хувьд “Белград 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Б.Хулангийн төрсөн дүү бөгөөд энэхүү мөнгөн медаль нь түүний тивийн анхны медаль юм.

Харин 68 кг-ийн жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, Ханжоу-2022 Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Ли Зөлюүтэй хүч сорьж 2:1 ээр ялж тивийн аваргын хүрэл медаль хүртэв.