Монголын пара сэлэмчид “ПАРИС-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:teevriin tsagdaa/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн нар тулалдах бол эмэгтэйчүүдэд Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар өрсөлдөнө.