ФОТО: СХД-т байрлах Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээхэд бэлэн боллоо

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:huuhed zaluuchuudiin teatr/440300961_966179711736026_969542457435872759_n copy.jpg
legacy:huuhed zaluuchuudiin teatr/440315966_966179098402754_3766391936715363038_n copy.jpg

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж, маргааш буюу Пүрэв гарагт нээлтийн арга хэмжээ болох болсонтой холбогдуулан театрын удирдлагатай өнөөдөр уулзлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээснээр нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн буюу Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэн төдийгүй нийт Монгол улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ.

Мөн хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцаж, сонгодог болон үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломжтой болж байгаад баяртай байна. Хүүхэд залуучуудын театр нь 760 хүний суудалтай, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий, улсын жишиг театр болох зорилт тавин ажиллаж байна.

Тус театр ийнхүү дахин хөшгөө нээхдээ залуучуудад зориулсан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла”уянгын драмын жүжгээр хөшгөө нээж, “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “18 дахь хаврын хайр” уянгын драмын жүжгийг үзэгч олонд толилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар театрын захирал, МУГЖ Н.Ариунболд хэллээ.

legacy:huuhed zaluuchuudiin teatr/439613112_966179365069394_2952981309386896550_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/439620806_966179155069415_1842906422321058414_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/439625905_966180361735961_7196244777413912924_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/439666531_966179245069406_7212293017107883554_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/439677512_966179195069411_2369372409471314334_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/439689296_966179505069380_4315614062488406775_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/439913721_966179375069393_2425557865509546746_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/439914969_966180168402647_2568535746805446107_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/440095951_966179468402717_1493424981660834336_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/440202716_966179575069373_5366655348044012686_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/440208847_966179585069372_4554939310370409104_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/440212730_966180278402636_226290051461490203_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/440218099_966179085069422_6620168326225891705_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/440253540_966179485069382_5867143440689026753_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/440268329_966179398402724_2412796715285958392_n copy.jpg legacy:huuhed zaluuchuudiin teatr/440321523_966180315069299_3701280259459417251_n copy.jpg