ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:TSEG/БАЯРБИЛЭГ ХМТөв.png

Иргэн Ц гэгч нь цагдаагийн албан хаагч н.Чулуунбаатар гэгч нь өөрийнх нь бага насны 3 охиныг хүчирхийлсэн тухай мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд ЦЕГ-ын ХМТ-өөс тодрууллаа.

ЦЕГ-аас "Уг мэдээлэл нь худал ташаа болох нь тогтоогдсон. Уг иргэн 2018 онд гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагааг явуулсан ч нотлогдоогүй. Гэмт хэргийн шинжгүй тул хааж шийдвэрлэсэн. 2023 онд дахин гомдол гаргасны дагуу шалгасан ч нотлогдоогүй. Мөн түүний яриад буй н.Чулуунбаатар гэх алба хаагч цагдаагийн байгууллагад байхгүй. Өмнө нь ч байгаагүй" гэжээ.