Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал эхэллээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:_shariljjj/Намуу/цэвэрлэгээ/252469484_1006307183247674_7116078189023643927_n-Recovered.jpg

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан хугацааны дагуу илэрхийлдэг. Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар /Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага/ Үндэсний бодлогын хороогоор дээрх асуудлаар шийдвэр гаргуулахаар хуралдаж байна.

Үндэсний бодлогын хорооны хурлын даргаар УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, тэргүүлэгчээр Ардчилсан намын дэд дарга Ж.Бармаа, ҮБХ-ны гишүүн П.Алтан-Од, ҮБХ-ны гишүүн Б.Гарамгайбаатар нар оролцож байна.

legacy:_shariljjj/Намуу/цэвэрлэгээ/434908173_740413788300891_1232965928579549597_n.jpg

Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүд оролцож байна.

legacy:_shariljjj/Намуу/цэвэрлэгээ/wp4717526.jpg