НИТХ-ын ээлжит бус хурлаар сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:nith/download copy.jpg

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өнөөдөр /2024.04.29/ 10:00 цагт эхлэх гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай болон Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Сануулахад, өнгөрсөн лхагва гарагт /2024.04.24/ НИТХ хуралдаж, дээрх асуудлуудыг хэлэлцэхийг дэмжсэн юм.