Х.Нямбаатар: Дахин төлөвлөлт нэрээр 2013 онд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар тууз хайчилж, айл өрхүүдийг гэр оронгүй болгосон

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2024/10/ням.jpg

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар төлөөлөгчдийн асуултад хариулт өгч байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нийслэлийн дахин төлөвлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд Хотын дарга Х.Нямбаатар үүнд хариу тайлбар өгөв. Тэрбээр,

"2013 онд СХД-ийн 5, 6-р хорооны иргэдийн газрыг чөлөөлсөн. Яг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар тууз хайчилсан. Би тухайн үед СХД-ийн ИТХ-ын дарга байсан. Саяхныг хүртэл дээрх хоёр хорооны иргэд байранд ороогүй, ихэнх нь нас барсан байна лээ.

Би НОСК-ын эзэмшлийн орон сууцыг тухайн айлуудад олгосон шүү дээ. Айлуудын газрыг зөвхөн нэг сонгуулийн "шоу"-ны хэрэгсэл болгож, трактораар түрж тэгшилчихдэг. Нөгөө айлууд нь арван хэдэн жил айлын хашаа, хажуу өрөө дамжиж явсан" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Элбэгээ, Үүл 2-ын хулхины тархи угаалтад гэр хорооллын иргэл маш их хохирсон. Энэ иргэд өөрсдийнхөө төлөө босоцгоох цаг нь болоод байна.

  • З
    Зочин

    hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaich uud