Н.Батсүмбэрэл: Дамбадаржаа хийдийг лам нэртэй хүмүүс хулгайлсан байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:batsumberel chingeltei/437803490_735224488783166_3832166293693633078_n copy.jpg

НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, тодорхой тогтоолуудыг баталсан. Хуралдааны үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл нийслэлийн өмчийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Нийслэлийн өмчийн газар ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж, Хотын даргын ярьж байгаа шиг нэг эмч 7-8 өмч хулгайлсан, Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй холбоотой Дамбадаржаа хийдийг лам нэртэй хүмүүс хулгайлаад авчихсан байна.

Ер нь дүүргийн өмч хаана байгаа, хэн эзэмшдэг нь тодорхойгүй явж ирсний тод илрэл энэ юм. Тийм учраас Улаанбаатар хотын нэрийн өмнөөс нийслэлийн өмчийг хариуцан ажиллаж буй хүмүүс хариуцлагатай ажиллах шаардлагатай байна" гэлээ.

tenx-hd