М.Бадарч: Тавын давааг 800 сая төгрөгөөр наймаалцах саналыг надад тавьсан хүмүүсийг миний шинжилгээнд нөлөөлсөн гэж хардаж байна

Спорт
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:badarch/MPA_4806.jpg

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй допингийн зөрчилтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр хурал даргалагчийн зүгээс Улсын арслан М.Бадарчаас “Та допинг хэрэглээгүй гэж байгаа, гэхдээ хориотой бодис та өөрөө хүсэж биш санаандгүй аргаар таны биед орсон байж болох уу. Тийм бол танд ямар нэг хардалт байна уу” гэж асуув.

Улсын арслан М.Бадарч: Хувь хүний хувьд хардалт байгаа. Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон. Тэр хүмүүсийг бас хардаж байна. Би хувьдаа тэр хүмүүсийг бас хардаж байна. Учир нь би тэр саналаас нь татгалзсан. Мөн би өөртөө эргэлзээтэй байсан бол би тэр мөнгийг нь аваад л хэвтчихнэ шүү дээ гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Цагдаа , тагнуул , баяр наадмын комисс гэсэн гурван байгууллагын хяналтанд дор 2 сав шээсний шинжилгээ авдаг .СОлонгосын олон улсад итгэмжлэгдсэн лабориторт шинжилдэг .Энэ 4 байгууллагатай заргалдаач ээ Монголчуудтайгаа бөхчүүдтэй маргалдаад эргүүтээд байх юм.Нэр төр эд хөрөнгөний шуналтай этгээд л допинг хэрэглэж бөхчүүдийн нэг жилийн хөдөлмөрөөр тоглож монголчуудаа хуурдаг нь их л муухай байна даа Энд монголбөхийн холбоо ямарч хамаагүй .Цэвэр уламжлалаа өвлүүлж үлдээхийн тулд ажилладаг байгууллага шүү

  • З
    Зочин

    Монгол бөхийг бөхийн холбоо допингийн эсрэг байгуулга хэсэг бүлэг улсууд дампууруулах ажлыг хийж байгаа зарим бөх допинг хэрэглэсэн нь батлагдсан байхад одоо болтол барилдуулж эрхийг нь хасахгүй барилдуулсаар байгаа нь үнэн биз дээ Магалжаваа