Гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:гурил11.png

Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Уг хууль нь тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж байсан юм.

Мөн тэрбээр "Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 1 кг гурилын үнэ 1600 төгрөг хүртэл буурах боломжтой" гэдгийг хэлж байв.