Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Цогтгэрэл: Ц.Элбэгдоржийн АНУ дахь хаусуудыг шалгах гомдол өгсний дагуу хэрэг нээн шалгаж эхэлсэн гэх хариуг АТГ-аас өглөө
110

"Шилэн" Цогоо буюу Б.Цогтгэрэл АТГ-т Ц.Элбэгдоржийн АНУ дахь хаусууд болон "Ачит Ихт" ХХК-ийн шалгуулах хүсэлт өгчээ. Уг хүсэлтийн хариуг өнөөдөр АТГ-аас түүнд өгсөн гэж тэрбээр цахим хуудастаа мэдээлсэн байна. Тодруулбал, тэрбээр "2024.04.18 өдөр "Ачит-Ихт", Ц.Элбэгдоржийн Америк хаусуудыг шалгуулахаар АТГ-т өгсөн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа тухай хариу өглөө. Маргааш АТГ-т очиж өгсөн гомдлынхоо дагуу мэдээлэл өгнө" гэжээ.



