Ашигт малтмалын асуудлаарх Түр хороо хаалттай хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tserenpuntsag/цэпунцаг.jpg

Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг томилсон билээ.

Дээрх Түр хорооны хуралдаан хэзээ болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр /2024.05.06/ 12:00 цагт хаалттай хуралдаж, Хянан шалгагч, шинжээчийн ажлын явцын талаар мэдээллийг сонсохоор болжээ.