Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 3 сек
70
legacy:Hassuuriin ganhuyag/ганхуяг прокурорт.png

2021 онд шинэчлэн батлагдсан Банкны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул үүнд хяналт тавих үүрэг бүхий Монголбанк, түүний удирдлага үндсэн чиг үүргээ биелүүлэхгүй байна хэмээн үзэж, уг асуудлыг шалгуулахаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт гаргалаа. Тодруулбал,

Банкны салбарын монополыг задалж, банк хадгаламж эзэмшигч, харилцагчдын хөрөнгөөр бизнес эрхэлдэг байдлыг халах, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Банкны тухай хуулийг 2021 онд шинэчлэн батлуулсан. Уг хууль батлагдаад гурван жил болж байгаа боловч хэрэгжилт нь хангалтгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Аль нэг салбарт монопол буюу давамгайлал байснаар тэнд үнийн өсөлт бий болж байдаг. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнээс гадна зээлийн хүү өндөр, хүртээмж нь муу, хувийн хэвшил зээл авах боломж нь хомс байна. Үүний эцсийн өртгийг иргэд л төлж байгаа. Тиймээс банкны салбар дахь монополыг задлах шаардлагатай байна. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад гурван жил болж байхад хуулийн хэрэгжилт хангалтгүй байсны улмаас энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж, гадаад зээлүүд татагдах хэмжээнд хүрлээ. Хууль хэрэгжээгүйн гол хохирогч нь иргэд.

Иймд Монголбанкны удирдлагыг шалгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулах хүсэлт гаргаж байна. Цаашлаад одоогийн удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгаж, мэргэжлийн хүмүүсээр солин томилох шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ” гэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Зөв шүү хууль баталсан хууль хэрэгжүүлэхгүй юм бол банкны эздийн суганы үс болж суудал бөглөж суугаад яах юм

  • I
    Irgen

    Өөрийнх нь үг, зааварчилгаа, дураар нь ажиллахгүй болохоор л тэр байх даа хөөрхий

  • Г
    Ганаа

    Сонгууль дөхөж байна даа. Гэнэт л юм ярьж эхлэх юм. Уг нь зөв гэхдээ ...

  • З
    Зочин

    Хөгжлийн банкны зээлээ яаж төлсөн бэ?

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    Зөв. Тэр монгол банкны тамгын газрын дарга билүү Аюуш гээд авгай Отгонтэнгэрийн багш байсан ямар ч чадвар боловсролгүй мэргэжлийн бус авгай мөн их зантай байдаг даа

  • З
    зочин

    зөв шүү дэмжиж байна. Инфляцийн өсөлт арай хэтэрхий байна. Мөнгө хэвлэхээ болиоч