НОГООН АВТОБУС, ашигт малтмалын лиценз, нийслэлийн газар олголтын талаарх СОНСГОЛ талаар болох нь

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 30 сек
20
legacy:ГУРВАН ТҮР ХОРОО.jpg

Үндсэндээ 20 хүрэхгүй хоногийн дараа энэ удаагийн парламентын хамгийн "отгон" чуулган хаалтаа хийж, Г.Занданшатар даргатай анги төгсөх гэж байна. Хаврын чуулганы хугацаанд нийт дөрвөн нээлттэй сонсгол хийхээр төлөвлөсөн нь өмнөх чуулгануудаас онцлог байж болох нэг тал юм. Гэвч өнөөдрийн байдлаар ердөө Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах сонсголыг л зохион байгуулав. Харин “НОГООН АВТОБУС”-ны худалдан авах ажиллагаа, Ашигт малтмалын лиценз олголт, Нийслэлийн газар олголтын асуудлаарх түр хороодын нээлттэй сонсгол парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох нь маш БҮРХЭГ байна.

Учир нь гишүүд ажлын тайлангаа танилцуулах нэрийдлээр УИХ-ын үйл ажиллагаанд тогтмол оролцох үндсэн үүргээ умартаж, тойргоо “усалж” яваа. Тиймээс чуулган, байнгын болон түр хороодын ирц хүрэхгүй байгаа тул чухал хуулийн төслүүд, сонсголын тов, гэрчийг тодруулах ажил хойшилсоор буй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт “НОГООН АВТОБУС”-ны түр хороо гэрч, сонсголын товоо тодруулах байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилж, өнөөдөр товлогдсон. Өнөөдөр хуралдах нь ч эргэлзээтэй.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргатай Ашигт малтмалын лицензийн асуудлаарх түр хороо өчигдөр хаалттай хуралдах байсан ч мөн л ирцийн асуудлаас болж, цуцлагдав. Мөн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Нийслэлийн газар олголтын асуудлаарх түр хороог байгуулж, нээлттэй сонсгол хийхээр болсон ч тун идэвхгүй дүр зураг харагдаж буй.

Түр хорооны дарга нар “Сонсгол болдгоороо болно. Маргааш, нөгөөдөр, ирэх сард...” гэж ярьж буй ч нэгэнт оройтчихоод байна. Хэрвээ үнэхээр сонсголоо хийнэ гэж байгаа бол цагийг нь тулгаж хийсэн нэр төдий ажил болох нь дамжиггүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Гишүүдээс орон нутагт ажиллах хүсэлт их ирж байна. Тиймээс чуулганыг түр завсарлуулна” гээд ангийнхандаа чөлөө өгчихсөн. Тун давчуу хугацаа үлдсэн энэ үед долоо битгий хэл, нэг хоног ч чухал баймаар сан. Гэвч тэд "ТОМСГОСОН ТОЙРОГ"-оо тойрохыг илүүд үзэж буй нь илт байгаа юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    За Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа Таны асар их хүчин зүтгэлийн үр дүнд нөгөө олон жил битүү яригдсан МАНАН бүлэглэлийг ил болголоо. Энэ бол их ажил шүү. МАНАН-гийн толгойлогч нь Элбэгдорж, М.Энхболд хоёр гэдэг нь тодорхой болчихлоо. Ингээд МАНАН бүлэглэлд МАН-аас нөгөө 32-ын бүлгийн нөхө, АН-аас Лу. Гантөмөр, Баярцогт, Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг, Хурц, Дондогдоржийн Эрдэнэбат, Дорлигжав, Бат-Үүл, өнөрбаяр, баянгол вант улсын хэмээх Эрдэнээ, Цагаан хэмээх тас хар нөхөр гэх мэт нөхөд гэдэг нь тодорхой боллоо. Иймд эдгээр нөхдийг сонгуульд нэр дэвшүүлж болохгүй. Хэрвээ нэр дэвшүүлсэн тохиолдолд уг бүлэглэлийн гишүүн гэдгээр нь СЕХ бүртгэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ СЕХ-ны дарга Дэлгэрнаран чинь Мие-ийн хүн шүү дээ. Иймд нөад нөхөртөө хатуу үүрэг өг. Болохгүй бол зайлуул.