Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сонсголын тов, гэрчүүдээ тодруулах “НОГООН АВТОБУС“-ны түр хорооны хурал дахин ХОЙШИЛЛОО
00

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд оруулж ирсэн "НОГООН АВТОБУС"-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хороо өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж буй билээ.
Өнөөг хүртэл тус түр хорооны сонсгол хэзээ болж, хэчнээн гэрч ирэх нь тодорхойгүй байгаа. Уг нь өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, сонсголын тов, гэрчүүдээ тодруулах байсан ч ирц бүрдээгүй тул хурал нь хойшилсон. Улмаар өнөөдөр /2024.05.07/ дээрх асуудлаараа хуралдах байсан боловч мөн л түр хорооны гишүүд ирээгүй гэх шалтгаанаар хурал дахин хойшиллоо.



