Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг “ТӨРИЙН НУУЦ“-аас гаргахаар боллоо

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:2024/05/Солонгоо.jpg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зориг агсны амийг егүүтгэсэн гэх асуудлаар хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж, 6 жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудалтай холбогдуулан тус хоёр иргэний эрх ашгийг хамгаалах, ОУ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтрах ажлын хэсэг байгуулсан байдаг.

Ажлын хэсгийн хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Өнгөрсөн долоо хоногт ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр холбогдох шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа.

Тодруулбал, Төв аймаг дахь сум дундын ЭХАШШ-ийн 123 хуудас шийтгэх тогтоол, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 71 хуудас магадлал, Монгол Улсын Дээл шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааны 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж ил болгосугай гасан тогтоол байна. хууль тогтоомжид заасны дагуу дээрх шийтгэх тогтоолуудбг ил болгох ажлыг ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт даалгалаа" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    гайхширагч2024/05/08

    үг үсгийн алдаагаа дахин нэг уншиж шалгахгүй бол цул алдаа. гасан тогтоол ч гэх шиг

  • И
    иргэн2024/05/08

    ер нь төрийн нууцад юуг харуулах вэ талаар маш нарийн заалт оруулахгүй бол төрийн нууц гээд ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулдаг нэг сайхан залилан цэцэглэн хөгжиж байгаа юм. Ногоон автобус гээд. автобус худалдан авахад ямар төрийн нууц байдаг юм бол. бүх гэмт хэргээ төрийн нууцаар халхлах чинь давхар гэмт хэрэг шүү. Төрийн нэр хүндэнд халдсан маш ноцтой гэмт хэрэг.

  • И
    Иргэн2024/05/08

    Сайн ажиллаж байна хуулийн хатуу хариуцлага тооц

  • Б
    Болд2024/05/08

    Хэнд хэрэтгэй юм бэ.

  • З
    Зочин2024/05/08

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol