Т.Тулга “Парис-2024 “ зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/uldsen tamirchid/т.тулга copy.jpg

Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болж буй. Тэгвэл тус тэмцээний, Эрэгтэйчүүдийн 65 КГ-ийн жинд барилдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын аварга, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга олимпын эрхээ авлаа.

Тэрбээр Бахрейны Алибеговыг 10:0, удаах барилдаанд “Белград -2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий алтан медальт АНУ-ын Зэйн Ретерфордыг 7:2 , Тажикистаны Кудиевыг 9:0 ээр илт илүүрхсэн. Улмаар шийдвэрлэх эрхийн барилдаанд Энэтхэгийн Сүжээт Сүжээтийг 6:1-ээр ялж, Монголын багийн 16, чөлөөтийн 7 дахь эрхийг авлаа.