МҮБХ: Өрсөлдөгч бөхөө тохойдсон Аймгийн арслан Ц.Адъяаг долоодугаар сарын 06 хүртэл барилдуулахгүй

Спорт
UBn teamУнших: 1 мин 14 сек
30
legacy:бөх/адъяа-1.jpg

Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан цолтой Цэвээнпүрэвийн Адъяа нь 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд барилдахдаа өрсөлдөгч бөхөө тохойдох буюу ямарваа мэх, мэхний хамгаалалтын бус, зохисгүй үйлдэл, хөдөлгөөн гаргасан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2024.05.12/ МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал болж, түүнийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг тэмдэглэн,

ТОГТООСОН НЬ,

1. Аймгийн арслан цолтой Цэвээнпүрэвийн Адъяаг" МҮБХ-ны Ёс зүйн дүрэм"-ийн:

3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,

3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,

3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Ц.Адъяа нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, "Ёс зүйн дүрэм"-ийн 7-р зүйлийн 7.1.4-т заасны дагуу "Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах", мөн зүйлийн 7.1.5-д заасны дагуу 2024 оны 7-р сарын 06 хүртэл хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    М.БАДАРЧ

    ДОР ХАЯЖ НЭГ ЖИЛЭЭР ХАСАХ ЁСТОЙ !!!

  • З
    Зочин

    Ингэж толгойг нь илж байхаар сайхан шүлжсэн гурамсан ташуураар гөврүүдэтлэнэ хэт сайхан ороолгоод явуулаач хөлийн цэц нар аа

  • З
    Зочин

    Чааваас даа гэж. Хариуцлага тооцох гэж домоглох юм даа. Бөх болохоос нь өмнө тархитай нь биш ходоодтой ажиллахаар ийм сайн эрүүд гарч ирэлгүй яах вэ. Ховдынхон ч хоолны сурталчилгаанд л таарах нөхдүүддээ. Энэ жил сайн ах нар нь цол авахад нь дэмжих юм байгаа биз. Бас л нэг бөх завааруулсан шаар гарч ирнэ дээ