Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
М.Лхагвагэрэл, Т.Тулга тэргүүтэй бөхчүүд “Парис-2024” олимпын наадамд зодоглоно
10

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдана. Тэгвэл "Парис-2024" олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн дараах бөхчүүд зодоглоно. Тодруулбал,
Эмэгтэй
50 кг: Д.Отгонжаргал
53 кг: Б.Хулан
62 кг: П.Орхон
68 кг: Э.Дэлгэрмаа
76 кг: Э.Даваанасан
Эрэгтэй
65 кг: Т.Тулга
86 кг: Б.Бат-Эрдэнэ
125 кг: М.Лхагвагэрэл



