Олимпын эрхийн оноо олгох тэмцээнд Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч өрсөлдөнө

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болно. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн,
48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,
52кг-ын жинд Л.Сосорбарам
-57 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо,
63 кг-ын жинд Б.Ганхайч,
70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ,
-78 ын жинд О.Хүслэн,
+78 ын жинд А.Адъяасүрэн нар барилдана.
Харин эрэгтэйчүүдийн,
60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир,
66 кг-ын жинд гавьяат тамирчин Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,
73 кг-ын жинд гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр,
81 кг-ын жинд Г.Болор-Очир,
90 кг-ын жинд Г.Алтанбагана,
+100 ын жинд О.Цэцэнцэнгэл нар өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчид оролцох боломжтой аж.
Тэмцээний хуваарь,
2024.05.19-нд -48,-52,-60кг
2024.05.20-нд -57,-66,-73кг
2024.05.21-нд -63,-81кг
2024.05.22-нд -70,-78,-90кг
2024.05.23-нд +78,-100,+100кг
2024.05.24-нд Холимог багийн ДАШТ



